Баянгол дүүргийн Хороолол бүс буюу 13, 14, 15, 17, 18, 19-р хороо орчимд худалдаа, үйлчилгээний төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотойгоор гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл цөөнгүй бүртгэгддэг.
Иймд иргэд, ААН-ээс ирсэн гомдол мэдээллийг шуурхай шийдвэрлэх хүрээнд дүүргийн 13-р хороо буюу хорооллын эцэст 24 цагийн үйл ажиллагаатай дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 4-р хороолол дахь Цагдаагийн тасаг байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүллээ. Ингэснээр дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтсийн алба хаагчдын ажлын ачаалал буурч байна. Тодруулбал, Цагдаагийн 2-р хэлтэс нь дүүргийн 34 хорооноос 17 хороог нь хариуцан ажилладаг ба тус тасгийг байгуулснаар 7 хорооны үйл ажиллагааг зохицуулах, иргэд, аж ахуй нэгжээс ирсэн гомдол мэдээллийг 24 цагийн дотор шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж байна.

Гэрэл зургийг MPA.mn
Цагдаагийн тасгийг байгуулахад дүүргээс засвар үйлчилгээ болон шаардлагатай зүйлст нь хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд цаашид гадна орчны тохижилт зэрэг ажлыг хийхэд анхаарна гэв .
Дүүргийн зүгээс Цагдаагийн газартай хамтран Бичил хороолол болон Төмөр зам бүсэд мөн 24 цагийн үйл ажиллагаатай Цагдаагийн хоёр тасгийг нэмж байгуулахаар төлөвлөжээ.

#live, #ЦЕГ, #цагдаагийн тасаг, #хорооллын бүс,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557