Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дээд түвшний цэргийн удирдлагуудтайгаа уулзаж, ОХУ-ын довтолгооноос энгийн иргэдийг сэргийлэх, ялангуяа агаарын довтолгооноос хамгаалах тогтолцооны талаар хэлэлцжээ. Зеленский “Одоогоор агаарын довтолгооноос хамгаалах ажиллагаанд олон өөрчлөлт хийж байна. Зарим бүс нутагт багуудыг сэлгэж, сөнөөгч хэрэгсэл, хөдөлгөөнт галын нэгжүүдийг шинэчилж байна. Гэхдээ энэ нь зайлшгүй өөрчлөлт шаардлагатай хамгаалалтын зөвхөн нэг хэсэг. Цаашид ч өөрчлөлтүүд хийнэ” гэж хэлжээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Тэрбээр мөн агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг сайжруулах нь хотуудыг пуужин, дроны халдлагаас хамгаалахад нэн чухал гэдгийг онцолж, барууны холбоотнуудаасаа илүү их зэвсэг нийлүүлэхийг удаа дараа хүсэж байна. Түүнчлэн Зеленский өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний дэд бүтцийг онилсон агаарын цохилтын дараа олон зуун айл дулаангүй хэвээр байгааг дурдан, зарим бүсийн хамгаалалтын шугам үр дүнгүй байгааг шүүмжилсэн юм. 

Эх сурвалж: Reuters

#УКраин, #Орос Украины дайн,