Гэрэл зургийг MPA.mn
2024 оны зургаадугаар сард Засгийн газар “Go Mongolia” брэндээр дамжуулан Английн Премьер лигийн “Fulham FC” клубтэй албан ёсны гэрээ байгуулсан. Энэ нь Монгол Улсыг дэлхийн өнцөг булан бүрт танилцуулах томоохон маркетингийн хамтын ажиллагаа юм хэмээн тухайн үеийн Соёлын сайд Ч.Номин мэдэгдэж байв. Гэвч гэрээний хэрэгжилт өнөөдөр хангалтгүйн дээр Английн хөлбөмбөгийн Fulham баг Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгчихсөн байгаа. Тус багтай Монголыг сурталчлах гэрээг 1.360.000 фунт стерлингийн үнийн дүнгээр гэрээлсэн байдаг. Улмаар 2025 онд гэхэд шилжүүлэх үүрэгтэй 360.000 фунт стерлинг, 2026 онд шилжүүлэх 830.000 фунт стерлинг буюу 4.1 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтыг шилжүүлж чадаагүй учраас Монгол Улсын Засгийн газар арбитрын шүүхэд дуудагдсан одоогийн Соёлын сайд Ч.Ундрам мэдэгдсэн.
Англиас хэдэн жуулчин ирснийг дүгнэхээс өмнө хийсэн гэрээ нь эрх зүйн үр дагавар дагуулж эхэлсэн нь сонирхол татна. “Fulham FC” гэрээний хүрээнд бэлтгэлийн хувцас, хэрэгсэл дээр “Go Mongolia” логог байршуулсан, клубын сувгаар Монгол Улсыг сурталчилсан контент гаргасан, Спорт, соёл, аялал жуулчлалын чиглэлээр олон нийтэд мэдээлэл түгээнэ гэжээ.
Тэгвэл ийм өндөр дүнтэй хийсэн гэрээний хүрээнд Монголд хэдэн жуулчин ирсэн бол. Энэ төрлийн статистикийг хайж үзье. 2023 оны мэдээгээр Монголд 650 мянга гаруй жуулчин ирсэн бол 2024 онд энэ тоо 800 мянгад хүрчээ. Тоон үзүүлэлт нэмэгдсэн гэж харж болохоор гэхдээ үнэхээр Fulham багтай хийсэн өндөр дүнтэй гэрээний үр гэж харах нь бас л өрөөсгөл. Учир нь 2024 онд Монголд ирсэн жуулчдын дийлэнх олонх нь БНХАУ-аас ирсэн гэсэн мэдээлэл байна. Түүний араас Орос, Солонгос улсаас манай улс хамгийн олон жуулчин хүлээн авчээ. Харин Европ буюу тухайлбал, Англи улсаас хэдэн жуулчин манай улсыг зорин ирсэн бэ гэдэг тоон үзүүлэлт алга. Монгол Улсын хилээр нэвтэрсэн хүн болгон жуулчин биш. ОХУ, БНХАУ-ын хувьд яалт орох гарах хүний урсгал тасардаггүй. БНСУ-ын хувьд ч Монголын хамгийн олон иргэн тус улсад амьдарч байна. Тэр хэрээр хөдөлгөөний урсгал ч нэмэгдэх нь ойлгомжтой. Тэгэхээр дээрх тоог цэвэр жуулчны тоо хэмээн хөөрцөглөх нь мөн л өрөөлгөл. Түүнчлэн манай урд хөршийн жуулчид Английн хөлбөмбөгийн Fulham багийн дэмжигчид үнэнч фэнүүд байна гэдэг нь юу л болдоо. Мөн багийн бэлтгэл хийдэг хувцас дээр “Go Mongolia” логог байршуулсан байгаа юм. Хөл бөмбөгийн фанатууд жинхэнэ тоглолтыг шимтэн үзнэ үү гэхээс бэлтгэлийг нь хараад сууж байх нь юу л бол. Ингээд үзэхээр “Fulham” багтай хийсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх гэрээ нэг л үр дүнд хүрсэнгүй юу даа. Нэмээд манай улсын Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдсан гэхээр манай улсын нэр хүндийн асуудал ч олон улсад яригдаж эхлээд байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ч тус багтай 4.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 2025 оны эхний хагас жилд дөрвөн удаагийн гүйлгээгээр санхүүжилтийг 100 хувь шилжүүлсэн байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Монголд зочлох жилийн хүрээнд Соёлын яам сурталчилгааны дараах ажлуудыг хийх ёстой гээд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр надад үүрэг өгсөн. Гүйцэтгэгч сонгон шалгаруулахаа Соёлын яам хийсэн. Соёлын санхүүжилтийнхээ тодорхой хувийг гаргаад үлдсэнийг нь Нийслэл гарга гэж Засгийн газраас даалгасан. Би Засгийн газрын шийдвэрт захирагдаж ажиллах ёстой. Нийслэл санхүүжилтийн хариуцсан хувиа шилжүүлсэн” гэдэг тайлбар өгсөн байдаг.
“GO Mongolia” хэмээх сүр дуулиантай төслийн үр дүн нь тодорхойгүй, төсвийн мөнгийг үрэн таран хийж, бүр эцэстээ Монголыг өрөнд оруулчихаж. 2023–2024 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлсэн “Монголд зочлох жил” хөтөлбөр, “GO Mongolia” брэнд нь эхэндээ Монгол Улсыг аялал жуулчлалын чиглэлээр дэлхийд сурталчлах том амбицтай, сайн санаачилга шиг байсан. Гэсэн хэдий ч төсвөөс хэдэн тэрбум төгрөгийн сурталчилгаа, гадаад арга хэмжээ, гэрээ хэлцэл хийгдсэн ч, эцсийн үр дүнд Монголд ирсэн жуулчдын тоо, орлого, салбарын бодит өсөлт гээд өлгөөд авчих үр дүн юу ч байхгүй. “GO Mongolia”-гийн хүрээнд хэрэгжсэн арга хэмжээ, гадаад сурталчилгаанд төсвийн их хэмжээний хөрөнгө зарцуулсан ч түүний хяналт, тайлан олон нийтэд ил болоогүй. Олон улсын арга хэмжээнд өндөр өртөгтэй гэрээ байгуулсан, гадаадын пиар байгууллагуудтай гэрээ хийсэн гэх мэдээлэл л эхнээсээ ил болж байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 30 (7772)

#онцолсон, #Ч.Номин, #Фүлхэмийн гэрээ,