АНУ-ын зүүн хойд бүс нутагт болсон хүчтэй цасан шуурганы улмаас сая сая хүний зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж, авто болон төмөр зам хаагдан, 7,400 орчим нислэг цуцлагдлаа.
Зарим бүсэд 76 см-ээс дээш цас орж, эрсдэлтэй цаг агаарын нөхцөл байдал үүссэний улмаас сургууль, театр, нийтийн тээврийн үйлчилгээг ч зогсоосон байна. Мөн Нью-Йорк хот болон ойр орчмын мужуудад онц байдал зарлаж, оршин суугчдыг замд гарахгүй байхыг уриалж байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Нью-Йорк хотын захирагч Зохран Мамдани “Хотод онц байдал зарласан. Замын хөдөлгөөнийг нээсэн ч эрсдэл хэвээр” хэмээн мэдэгдэв.
Цаг уурын албаны мэдээлснээр, Нью-Йорк хотын Сентрал парк орчимд 48 см, Бостон хотод 36 см,
Филадельфи хотод 36 см, Провиденс хотод 80 см-ээс дээш цас орсон нь бүс нутгийн түүхэн дэх дээд үзүүлэлт болжээ. Үүний зэрэгцээ зарим хот мужид салхины хурд 64–100 км/цагт хүрч шуурсан тул цас хунгарлажээ.
Цаг агаарын энэ нөхцөл байдлын улмаас АНУ даяар 600,000 гаруй айл, аж ахуйн нэгж цахилгаангүй болсон байна. Зөвхөн Массачусетс мужид л гэхэд нийт хэрэглэгчдийн 10 хувь нь цахилгаангүй болоод буй.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #цасан шуурга,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557