Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ импортын бараанд 10 хувийн түр тариф ногдуулж эхэлсэн ч цаашид  тарифын хэмжээг 15 хувь хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. 
Өнгөрсөн баасан гарагт дээд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон онцгой байдлын хуульд суурилсан тарифыг орлуулах зорилгоор Трамп 150 хоногийн хугацаатай, 10 хувийн тариф тогтоох захирамжид гарын үсэг зурсан юм. Харин маргааш нь тэрээр тарифын хэмжээг 15 хувь болгоно гэж мэдэгдсэн юм.

Гэвч тариф хэрэгжиж эхлэхийн өмнө АНУ-ын Гааль, хилийн хамгаалах алба импортлогчдод илгээсэн мэдэгдэлдээ тарифын хэмжээ 10 хувь хэвээр байгааг дурдсан нь  эргэлзээг улам нэмэгдүүлэв.
Цагаан ордны албан тушаалтны  хэлснээр, Трамп 1974 оны Худалдааны тухай хуульд үндэслэн 15 хувийн тариф тогтоохоор шийдсэн ч  уг нэмэгдэл хэзээ хэрэгжих талаар тодорхой хугацаа заагаагүй байна. Одоогийн байдлаар тарифыг 15 хувь болгох шинэ захирамж албан ёсоор гараагүй байгаа юм.

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #импортын тариф,