Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-тай харилцах цаашдын харилцаа нь бүхэлдээ Вашингтоны хандлагаас шалтгаална хэмээн мэдэгдсэн талаар тус улсын мэдээллийн төв агентлаг уламжлав.
Үүний зэрэгцээ тэрбээр Өмнөд Солонгостой ямар нэгэн хэлэлцээ хийх боломжийг үгүйсгэж, тус улсыг “дайсагнагч этгээд” хэмээн тодорхойлсон байна.
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын IX их хурал лхагва гарагт албан ёсоор өндөрлөж, үүнийг тохиолдуулан Пхеньян хотод цэргийн парад зохион байгуулжээ. Энэ үеэр Ким Жон Ун “Үндэсний цөмийн хүчийг бэхжүүлэх урт хугацааны төлөвлөгөөтэй. Цаашид цөмийн зэвсгийн тоог нэмэгдүүлэх, ашиглах боломж, хүрээг өргөжүүлэхэд анхаарна” хэмээн мэдэгдсэн аж. Мөн тэрбээр “Хэрэв АНУ БНАСАУ-ын өнөөгийн байр суурийг хүндэтгэж, сөргөлдөөнт бодлогоосоо татгалзвал хоёр улс харилцан ойлголцох боломж бүрэн бий” гэж онцолсон байна. Гэсэн ч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс гаргасан харилцаа сайжруулах саналуудыг одоогоор хүлээн аваагүй хэвээр буй.
Харин Өмнөд Солонгосын талаар Ким Жон Ун илүү хатуу байр суурь илэрхийлж, хэрэв Сөүл өдөөн хатгасан үйлдэл хийвэл Пхеньян арга хэмжээ авах боломжтой хэмээн анхааруулжээ.
Эх сурвалж:Reuters

#АНУ, #Ким Жон Ун,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557