Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслол өчигдөр боллоо. Уг өргөмжлөлийг Япон, Монгол хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаагийн өргөмжлөлийг дараах 4 хүн хүртэв. Ёслолын ажиллагаанд тэдгээрийн гэр бүл, хамтран зүтгэгч нар оролцсон бөгөөд Элчин сайд М.Игавахара тэдний гаргасан амжилтыг өндрөөр үнэлэн өргөмжлөл гардуулав.

Монгол Улсын Их Сургуулийн дэд профессор А.Амарбаяр 

Япон Улсад суралцаж байхдаа олж авсан мэдлэг туршлагаа ашиглан, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологийг нутагшуулах зэрэгт оролцож, Монгол Улсын тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Японд төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал болоод Ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан бөгөөд хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн. Мөн Монголд Япон хэв маягийн Коосэн технологийн коллежийг үүсгэн байгуулахад гар бие оролцсон юм. Энэ мэтчилэн ирээдүй хойч үеийг авч явах залуусын боловсрол болон хоёр орны цаашдын хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулсаар байна.

“И ЭС БИ СОЛАР ЭНЕРЖИ” ХХК-ийн захирал С.Хүрэлбаатар

Япон Улсад дадлагажигчаар ажиллаж, ур чадвар эзэмшин эх орондоо ирээд “И ЭС БИ СОЛАР ЭНЕРЖИ” ХХК-д нарны эрчим хүч үйлдвэрлэх ажлыг урагшлуулж, Монгол Улсын Эрчим хүчний шилжилтийн бодлогод хувь нэмэр оруулж байна. Мөн залуу инженер техникийн хүний нөөцийг бэлтгэх болон Монгол дахь сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байна.

Эрдмийн Эхлэл ЕБС-ийн захирал Б.Баасанжав

Япон Улсад суралцаж эзэмшсэн мэдлэг, туршлагадаа тулгуурлан Увс аймагт Япон хэв маягийн Ерөнхий боловсролын сургуулийг үүсгэн байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй болон ар гэрийн нөхцөл хүнд айлын хүүхдүүдэд тэтгэлэг олгох тогтолцоог бий болгож, орон нутгийн боловсролын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна.

Японд төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч З.Сугар

“ЖУГАМО” нийгэмлэгт өнгөрсөн он хүртэл Гүйцэтгэх захирлаар 6 жил ажиллахдаа тус нийгэмлэгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ оноос Дэд ерөнхийлөгчөөр томилогдсон. 2025 онд Япон Улсад зохион байгуулагдсан дэлхийн олон орны төлөөлөл хуран цугласан “Японд сургууль төгсөгчдийн 5 дахь удаагийн нэгдсэн уулзалт”-д Монголыг төлөөлөн оролцож, “ЖУГАМО” нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар танилцуулан, Япон Улсад сургууль төгсөгчдийн төлөөллийн хувиар идэвхтэй ажиллаж байна.

#М.Игавахара,