Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ сар бүр 4500 цагаан арьст, өмнөд африк дүрвэгч хүлээн авахаар зорьж байна. АНУ-ын Төрийн департаментын олон нийтэд зарлаагүй, дотоод баримт бичигт дурдсан энэ тоо нь 2026 оны санхүүгийн жилд тогтоосон дүрвэгч хүлээн авах дээд хязгаараас хавьгүй өндөр үзүүлэлт юм.
АНУ Преториа дахь Элчин сайдын яамныхаа эзэмшлийн талбайд дүрвэгчийн мэдүүлэг хүлээн авах тусгай байгууламж гаргаж, материал хүлээн авах, боловсруулах үйл явцыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь Өмнөд Африкаас ирэх өргөдлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бусад бүс нутгаас дүрвэгч хүлээн авах хөтөлбөрүүдийг огцом хумих дохио гэж эх сурвалжууд үзэж байна.
Ерөнхийлөгч Трамп 2026 онд дэлхий даяар нийт 7500 дүрвэгч хүлээн авна гэж мэдэгдсэн. Гэвч 2025 оны тавдугаар сард Өмнөд Африкийн цагаан арьст иргэдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдсан хэмээн үзэж, дүрвэгчээр хүлээн авахаар болсон юм.
АНУ-ын Төрийн департамент, Дотоодын аюулгүй байдлын яам энэ асуудлаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Харин АНУ дахь Өмнөд Африкийн Худалдааны танхим өнгөрсөн онд 67,000-аас дээш хүн АНУ-д шилжин суурьших сонирхлоо илэрхийлснийг мэдээлсэн байна.
Трамп 2025 онд Ерөнхийлөгчийн албыг авснаас хойш хууль ёсны болон хууль бус цагаачлалыг хязгаарлах бодлого баримталж буй. Гэсэн ч Өмнөд Африкийн цагаан арьст иргэдийг зорилтот бүлэг болгон хүлээн авах шийдвэр гаргасан билээ. Тэрбээр олонх нь хар арьстай улсад тэд хүчирхийлэлд өртөж байна гэж тайлбарласан ч Өмнөд Африкийн Засгийн газар уг мэдэгдлийг няцааж, хүний эрхийн байгууллагууд АНУ-ын энэ бодлогыг шүүмжилжээ.
Эх сурвалж: Reuters