Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
2026 оны гуравдугаар сарын эхээр Иран АНУ, Израилын цохилтод хариу болгон Ормузын хоолойг хааснаа мэдэгдэж, тус хоолойгоор нэвтрэхийг завдсан усан онгоцуудад довтлохоо анхаарууллаа. Үүний улмаас Иран, Оман улсын хооронд орших энэхүү стратегийн чухал хоолойгоор дамжих тээвэр бараг бүрэн зогссон байна. Ормузын хоолойгоор дэлхийн нийт газрын тосны хэрэглээний ойролцоогоор 20 хувь дамжин өнгөрдөг. Өдөрт дунджаар 20 сая баррель түүхий тос, шатахуун тээвэрлэгддэг бөгөөд ОПЕК-ийн гишүүн орнуудын ихэнх экспорт эндээс хамаардаг юм. Үүний зэрэгцээ Израилын арми Ираны эсрэг шинэ цохилтууд өгснөө мэдэгдсэн бол Тегеран бүс нутгийн орнууд дахь АНУ болон холбоотнуудын байршлуудыг онилохоо илэрхийлжээ.
Одоогоор Персийн булангийн бүсэд аюулгүй байдлын ноцтой нөхцөл үүсч, Катар улс шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэлээ зогсоох шийдвэр гаргасан бол Саудын Арабын нийслэл Эр-Рияд хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны орчимд дэлбэрэлт, гал гарсан тухай мэдээлэл байна. Харин Кувейт улсад Ираны шууд цохилт өгсөн нь батлагдаагүй ч бүс нутгийн дайны хурцадмал байдлын улмаас АНУ-ын онгоцыг андуурч буудах явдал гарсан талаар мэдээлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн ажиллагаа 4–5 долоо хоног, цаашлаад илүү хугацаанд үргэлжилж болзошгүй хэмээн анхааруулсан нь мөргөлдөөн хурдан намжихгүйг илтгэж байна.
Эх сурвалж: Reuters

#иран, #Ормузын хоолой,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557