Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг (COP17) угтан COP17-ын Залуучуудын үндэсний анхдугаар загвар хуралдаан өнөөдөр (2026.03.04) нээлтээ хийлээ. 

Хуралдааны нээлтийн ажиллагаанд:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Софи Уоррал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг нар болон бусад төлөөлөгчид оролцож байна. 

Энэхүү загвар хуралдаанаар байгаль орчны асуудлууд, цөлжилт, ковенцийн шийдвэр гаргах дээд арга хэмжээ болох СОР17-ын ач холбогдлыг ойлгуулах, бодлого боловсруулах ур чадварыг хөгжүүлэх, олон улсын хэлэлцээрийн үйл явцад оролцох, Залуусын дуу хоолойг дэлхий нийтэд хүргэх зорилготой юм.

Энэхүү хөтөлбөр нь өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Хөтөлбөрийн хүрээнд:
- "Газрын доройтол ба цөлжилтийн асуудлыг тодорхойлж хэлэлцээ хийх нь” сэдэвт сургалт,
- Санхүү ба ногоон эдийн засаг, бэлчээр ба ус, нөхөн сэргээлт ба технологи, нийгмийн тэсвэртэй байдал зэрэг чиглэлээр хэлэлцээний бүлгүүдийн хуралдаан,
Төлөөлөгч орнуудын загвар хэлэлцээ,
- “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөний туршлагаас хуваалцах семинар,
- Залуу судлаачдын судалгааны илтгэлүүд зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана. 
Мөн оролцогчид “Монголын залуучуудын COP17-д хүргүүлэх уриалга”-ыг хэлэлцэн баталж, шилдэг төлөөлөгчдийг шалгаруулах юм. 
COP17-ын залуучуудын энэхүү загвар хуралдаан нь Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын томоохон арга хэмжээнд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, ирээдүйн шийдвэр гаргагчдыг бэлтгэх чухал алхам болж байна гэж БОУАӨЯ-аас мэдээллээ. 

#БОУАӨЯ, #COP17, #Залуучуудын үндэсний анхдугаар загвар хуралдаан,