УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын зохион байгууллатын асуудлаар мэдээлэл өглөө.
Шадар сайд Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. 1,2-ын даваа 7-р сарын 10-нд болно. 7-р сарын 10-ны бөхийн барилдаан үнэ төлбөргүй байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэсэг бий болгоно. Тэдэнд хүндэтгэлтэй хандаж баяр наадмаа тав тухтай үзэх орчныг бий болгоно. Мөн нийт наадамчин олонд тухтай байх бүх үйлчилгээ, тохижилтыг бүрэн шийдсэн. Ирэх жил 17 тэрбум орчим төгрөгөөр допингийн ОУ-ын итгэмжлэгдсэн иж бүрэн тоног төхөөрөмж худалдаж авна. Ирэх наадмаар бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болно. Хурдан морь, сэрвээний өндөр нам болон эрлийз адуутай холбоотой маргаан үүсдэг байсан. Энэ удаа дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид нь морио хөтөлж шалгуулна. Үүн дээр хууль хяналтын байгууллага нь зохион байгуулалт хийнэ гэв.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр,

Эрдэнэт-Овоо:
USD | 3570