Гэрэл зургийг MPA.mn
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгч байна.

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад ашигтай хувилбараар (2026.06.30) харилцан тохиролцлоо.
Ерөнхий сайд Н.Учрал “Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Үндэсний их баяр наадмын өмнө ард түмэндээ сайн мэдээ дуулгаж, Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа” гэж мэдэгдлээ.
Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найман их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн бол 100 дахь хоногийн босгон дээрээ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.

Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо.
“Хэлэлцээрүүдийн үр дүн Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наядтөгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Төслийн үр өгөөжийг цаашдаа ч нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана” гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.

Мөн Засгийн газар хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж хамтран ажиллахаа илэрхийлээд РИО ТИНТО компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг Онтрегийн хэлэлцээрийг эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто групп хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг өөрчлөх хэлэлцээрт хүрлээ.
Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто групп өнөөдөр Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасны дагуу хэлэлцээр хийж Оюу Толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто нь Онтрэ компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, ногдол ашиг хуваарилах хугацааг урагшлуулахад хамтран ажиллахаар тохиролцов.

Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон энэ талаар “Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү болон менежментийн зардалтай холбоотой өөрчлөлт нь Рио Тинто групп Оюу Толгойн хувьд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан түншлэлдээ тууштай хэвээр байгааг харуулж байна. Энэхүү тохиролцоо нь Оюу Толгойн бүтээн байгуулалтын төслийн эрсдэл буурч тогтвортой ажиллах уурхай болон хөгжиж буйтай холбоотой” гэв. Оюу Толгойн хүчин чадлыг жил тутам үе шаттайгаар нэмэгдүүлж жилд дунджаар 500 мянган тонн зэс үйлдвэрлэхээр байна. Оюу Толгой үйлдвэрт 17,000 гаруй монгол мэргэжилтнүүд ажиллаж 2010 оноос хойш Монгол Улсын төсөвт нийт 6.1 тэрбум ам.долларыг төвлөрүүлээд байна.

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлаар Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй хэлэлцээ хийв. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрээр 30 их наяд төгрөгийн зардал бууруулж, Монголын өгөөжийг 13 их наядаар нэмэгдүүлжээ
Хэлэлцээрийн хүрээнд Оюутолгойн менежментийн төлбөрийг 2.2 хувиар бууруулснаар Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Мөн Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрчээ. Ингэснээр ирээдүйд өр, зээлийн хүүнд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, Монголын талын өгөөжийг нэмэлтээр 2.2 тэрбум ам.доллараар өсгөлөө.
Түүнчлэн өмнө нь хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг долоон жил тутамд хэлэлцдэг байсныг гурван жил тутамд шинэчлэн хэлэлцэхээр болсон нь санхүүгийн нөхцөлийг илүү уян хатан болгох боломж бүрдүүлжээ.
Ноогдол ашгийн хувьд өмнөх тооцоогоор Монголын тал 2037 оноос эхлэн ногдол ашиг авах төлөвтэй байсан бол шинэ тохиролцооны үр дүнд 2026 оноос ногдол ашиг хүртэх боломжтой болсон байна.
Эдгээр хэлэлцээрийн нийт үр дүнд 8.4 тэрбум ам.доллар буюу 30 их наяд төгрөгийн зардал буурч, Монголын талын нийт өгөөж 13 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолжээ.
Ингэснээр Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, ногдол ашиг авах хугацааг наашлуулах чиглэлээр олон жил үргэлжилсэн хэлэлцээ тодорхой үр дүнд хүрсэн гэж Засгийн газар онцоллоо.
Гэрэл зургийг MPA.mn

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлаар Ерөний сайд “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй уулзаж байна.
Уулзалт 14:00 цагт эхэлсэн бөгөөд 3 цаг үргэлжилж байна.
Гэрэл зургийг MPA.mn

Сангийн сайд З.Мэндсайхан: Оюунтолгойн гэрээний зээлийн хүүг эргэн харах хэлэлцээр хийж дууслаа. Үр дүнг нь Ерөнхий сайдад танилцуулаад эргэн мэдээлнэ. Товчхон дүгнэхэд "би эх орондоо хайртай"

#онцолсон, #live, #livetext, #АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням,