Даваа 2026.11.02

✅️️️️️️️ Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.

2026-11-06 18.03.22.jpg

✅️️️️️️️ Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2026-11-06 18.06.07.jpg

✅️️️️️️️ Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй биечлэн уулзан санал хүсэлт, тулгамдсан асуудлыг нь сонслоо. Уулзалтад нийт 20 иргэн оролцсоны дотор иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, үзэл бодлоороо нэгдсэн сайн дурын хөдөлгөөний гишүүд, орон нутгаас зорьж ирсэн малчид байв.

2026-11-06 18.03.54.jpg

Мягмар 2026.11.03

✅️️️️️️️ Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэж, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх гурван ажлын хэсэг байгууллаа.

2026-11-06 18.08.54.jpg

✅️️️️️️️ Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэж, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой ерөнхий хяналтын, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголуудыг товлов.

2026-11-06 18.07.30.jpg

✅️️️️️️️ Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо.

2026-11-06 18.10.27.jpg

✅️️️️️️️ Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай “Нээлттэй парламент” уулзалтын танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Уулзалтад нийт 18 иргэн оролцож, нийгэм, эдийн засаг, амьжиргааны нөхцөл байдал, нийгмийн халамжийн бодлого, төрийн үйлчилгээний хүртээмж, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгалийн баялгийн үр өгөөжийн хуваарилалт зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлэв.

2026-11-06 18.11.38.jpg

✅️️️️️️️ Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 431 дүгээр захирамж гаргаж Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товлолоо.

3334a93b85534c28ad2271c3b83487b4.jpg

Лхагва 2026.11.04

✅️️️️️️️ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хамтран хуралдаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.

2026-11-06 18.16.30.jpg

✅️️️️️️️ Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулж, тогтоол гаргалаа.

2026-11-06 18.18.15.jpg

✅️️️️️️️ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн Хуулийн Цэцийн дарга, гишүүдийн “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” болон “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв.

2026-11-06 18.19.10.jpg

✅️️️️️️️ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх, “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

2026-11-06 18.20.13.jpg

✅️️️️️️️ Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй уулзан санал хүсэлтийг нь сонсон, боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

2026-11-06 18.23.09.jpg

✅️️️️️️️ Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

2026-11-06 18.21.25.jpg

Пүрэв 2026.11.05

✅️️️️️️️ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл, Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, мөн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” болон “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

2026-11-06 18.25.31.jpg

Баасан 2026.11.06

✅️️️️️️️ Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас чөлөөлөх Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын саналыг хэлэлцэн, дэмжлээ.

2026-11-06 18.27.26.jpg

✅️️️️️️️ Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нар Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

viber_image_2026-11-06_10-06-11-975.jpg

✅️️️️️️️ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” болон “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлав. Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас чөлөөлөх Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын саналыг дэмжсэнгүй. Үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн, “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

2026-11-06 18.28.33.jpg

✅️️️️️️️ Монгол Улсын Засгийн газраас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

viber_image_2026-11-06_15-52-26-078.jpg

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,