Гэрэл зургийг MPA.mn

Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг “Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. 

Энэ хүрээнд тендерт оролцсон аж ахуйн нэгжүүд болон холбогдох байгууллагуудад нэгжлэг, шалгалт хийсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг “Бланс” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзжээ.

Улмаар прокурорын саналыг үндэслэн Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс Н.Цэрэнсамбууг мөрдөн шалгах ажиллагааны шаардлагын хүрээнд 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.

#онцолсон, #Н.Цэрэнсамбуу,