Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй хаалттай уулзаж, Орос, Украины дайныг зогсоох асуудлыг хэлэлцжээ.
Д.Трамп уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч дайныг зогсоох хэлэлцээр удахгүй байгуулагдаж магадгүй гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын зуучлалаар энэ сарын 10-11-нд Абу-Даби хотод ОХУ, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Д.Трамп уг хэлэлцээр зөвхөн Украины асуудлаар хязгаарлагдахгүй, Европын аюулгүй байдлыг бүхэлд нь хамарсан өргөн хүрээний тохиролцоо байж болзошгүйг онцолсон байна.
Мөн АНУ-ын тусгай элч Жаред Кушнер Брюссель хотод Украин, НАТО болон Европын түншүүдтэй аюулгүй байдлын баталгааны асуудлаар үр дүнтэй хэлэлцээ хийснийг мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3591