Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Японд олон жилийн турш бараг хүүгүй хадгаламжид мөнгөө байршуулж ирсэн иргэд илүү өндөр өгөөж хайж, Засгийн газрын бонд худалдан авах нь нэмэгджээ. Үүний улмаас арилжааны банкууд хадгаламж татах өрсөлдөөнтэй тулгарч эхэлсэн байна.
Японы Засгийн газрын жижиг хөрөнгө оруулагчдад зориулсан бондын борлуулалт энэ оны дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд өмнөх оны мөн үеэс бараг хоёр дахин өсөж, зургаан их наяд иенд хүрчээ. Сүүлийн гурван сарын борлуулалт сар бүр нэг их наяд иен давсан аж.
Одоогоор Засгийн газрын жижиг хөрөнгө оруулагчдад зориулсан бондын өгөөж хоёр хувиас давж байгаа бол банкуудын нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүү дунджаар 0.5 орчим хувь байна. Ийм зөрүү нь иргэдийг хадгаламжаасаа тодорхой хэсгийг бонд руу шилжүүлэхэд хүргэжээ.
Японы өрхүүдийн санхүүгийн хөрөнгө ойролцоогоор 2.5 квадриллион иен бөгөөд үүний 1.13 квадриллион иен нь бэлэн мөнгө болон банкны хадгаламж хэлбэрээр байна. Засгийн газрын бондод байршуулсан хөрөнгө нийт санхүүгийн хөрөнгийн нэг хүрэхгүй хувийг эзэлж байгаа ч эрэлт цаашид нэмэгдэх төлөвтэй.
Банкны зээл энэ онд өмнөх оны мөн үеэс 5–6 хувиар өссөн бол хадгаламж ердөө хоёр орчим хувиар нэмэгджээ. Иргэдийн хадгаламж бонд руу их хэмжээгээр шилжвэл банкуудын зээл олгох боломж хумигдаж болзошгүйг салбарын төлөөлөгчид анхааруулсан гэнэ.
Эх сурвалж: Reuters

#Япон,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3591