“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын Хөнгөн цагааны корпорац (CHALCO)-ын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Уулзалтад CHALCO компанийн Ерөнхий захирал Жан Руйжун, “Чайналко Дижитал Технологи” компанийн Ерөнхий захирал Ли Гуанфэй нар оролцож, худалдаа, экспорт, тээвэр логистик болон уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.

Санамж бичгийн хүрээнд нүүрсний экспорт, нийлүүлэлтийг тогтвортой байлгах, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал, тээвэр логистикийг сайжруулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг гуравдагч улсын зах зээлд борлуулах боломжийг судлахаар тохиролцсон байна.

Мөн Монголын уул уурхай, инженерчлэл, эдийн засаг, олон улсын худалдаа, логистикийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор ажилтан, оюутан залуусыг БНХАУ-ын их, дээд сургуулиудад сургах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мэргэжлийн сургалт, дадлага зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, хөнгөн цагааны үйлдвэрлэл, далд уурхайн хөгжлийн чиглэлээр туршлага солилцож, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг судлахаар болжээ.

Талууд олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн гэрээний нөхцөлийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн сайжруулж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.

#“Эрдэнэс тавантолгой” ХК, #Санамж бичиг, #“Чалко” компани,