Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийх тухай нийтийн өргөдлийг санаачлагч иргэн Д.Гансаруул өөрт нь бүлэг этгээдүүдээс заналхийлэл ирсэн талаар мэдээллээ.

Гэрэл зургийг MPA.mn

Тодруулбал, түүний хэлснээр зарим этгээд өөрийг нь “шатаана”, “Баян-Өлгийд аваачаад чандарлана” хэмээн заналхийлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тэрбээр уг үйлдэлд холбогдох хүмүүсийг тогтоож, хууль зүйн дагуу шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байгаа аж.

Иргэн Д.Гансаруул оршуулгын асуудлыг хуулийн хүрээнд цэгцлэх, оршуулгын газрын байршил, ашиглалт, хамгаалалт болон чандарлах, газарт оршуулах үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалттай болгох зорилгоор нийтийн өргөдөл санаачилсан юм.

Уг өргөдөл нь олон нийтийн дэмжлэгийг авч, 100 мянган хүний гарын үсгийн босгыг давсан. Улмаар 2026 оны аравдугаар сарын 1-нд УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэж, оршуулгын газрын асуудлаарх хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах саналыг УИХ-ын даргад хүргүүлэхээр дэмжсэн юм.

Мөн аравдугаар сарын 30-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон байна. Тус өргөдлийн талаар Ажлын хэсэг байгуулагдах шатандаа явж байгаа гэв.

#live, #Д.Гансаруул, #иргэн Д.Гансаруул, #Оршуулгын тухай нийтийн өргөдөл,