Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах сонгон шалгаруулалт зарласан болон холбогдох бусад асуудлаар БОУАӨЯ-наас мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газрын бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын зураглал, бүртгэл хариуцсан шинжээч С.Бэлэгсайхан нар Тусгай хамгаалалттай газар нутагт, газар ашиглах төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монгол Улсын хэмжээнд 2023 оноос эхлэн хэрэгжиж байгаа “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай” хууль, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах асуудлыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, төсөл сонгон шалгаруулалт явуулах зарчмаар шийдвэрлэх зохицуулалттай болсон.
Энэ хүрээнд “Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын 45 дугаар тогтоол, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар баталсан газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд үндэслэн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулж байна.
Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд нээлттэй мэдээлэл авах, тусгай хамгаалалттай газар нутагт хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа эрхлэх, өөрсдийн төслийг илгээж, сонгон шалгаруулалтад оролцох, шалгарсан тохиолдолд зөвшөөрөгдсөн хугацаанд газар ашиглах боломж бүрдэж байгаагаараа давуу талтай.
Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтад нийт 15 тусгай хамгаалалттай газарт, 196 нэгж талбар буюу 513 га талбай зарлагдсан. Тухайлбал Богдхан уулын ДЦГ-т 41, Горхи-Тэрэлжийн БЦГ-т 44, Хөвсгөлийн БЦГ-т 34, Хорго-Тэрхийн цагаан нуурын БЦГ-т 8, Онон-Балжийн БЦГ-т 4 нэгж талбар зэргээр тус тус мэдээллийг Газрын биржийн цахим системд дэлгэрэнгүй байршуулсан.
Төслийн материалыг 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цаг хүртэл Газрын биржийн цахим систем болох https://mle.mn// -ээр хүлээн авч шалгаруулна.
Дээрх цахим хаягаар нэвтэрч, “Төсөл сонгон шалгаруулалт” хэсгээс “Хөрөнгө оруулалтын хэлбэр” цэсийг сонгон, “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах” сонголтыг хийж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Иргэд, аж ахуйн нэгжүүд нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохдоо Газрын биржийн цахим системд ДАН-аар нэвтрэн бүртгэлээ үүсгэж, хуульд заасан зориулалтын хүрээнд ашиглах төслийн материалаа илгээж, сонгон шалгаруулалтад оролцох юм.
Тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн хуульд заасан хүрээнд зөвшөөрсөн хугацаанд газар ашиглах эрхтэй бөгөөд өмчлөх эрх олгодоггүй. Мөн хуульд заасан чиглэлээр, зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлах хүртэл арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч ажиллаж байгааг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг онцоллоо.