“Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төсөл”-ийн сонгон шалгаруулалт болон бусад төслүүдийн талаар ЭЗХЯ-ны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газраас мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах урилга зарласан. 

Төслийн нийт төсөвт өртөг 53.3 сая ам.доллар бөгөөд зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэх юм.

Төслийн нийт хугацаа 29.4 жил байхаас барилга угсралтын ажилд 4.4 жил буюу 53 сар, ашиглалтын хугацаанд 25 жил зарцуулахаар төлөвлөжээ.

Сонгон шалгаруулалтад Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, тэдгээрийн нэгдэл оролцох боломжтой бөгөөд төслийн саналыг 2026 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 15:00 цаг хүртэл хүлээн авна.

Түншлэгчийг нэг үе шаттай сонгон шалгаруулах бөгөөд ирүүлсэн саналыг санхүүгийн болон техникийн чадавх, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, гэрээ байгуулах оролцогчийг тодруулах юм.

Энэхүү төслийг Эрчим хүчний яам санаачилсан бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ 500 мянган төгрөг байна.

#онцолсон, #live, #ЭЗХЯ, #Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станц,