Дуучин Наагий буюу Н.Наранбаатар Монголын хөгжмийн сор бүтээлүүдийг жазз найруулгаар шинэчлэн хүргэх “Хүрээ жазз” төслийн анхны цомгоо пянз хэлбэрээр гаргажээ. Цомогт Монголын нэрт хөгжмийн зохиолч, яруу найрагчдын бүтээсэн, олны сэтгэлд хоногшсон есөн дуу багтсан бөгөөд “Баянмонгол” хамтлаг болон бусад хөгжимчид хамтран ажилласан байна.

Пянзыг Германд үйлдвэрлэж, аналог мастеринг хийлгэсэн бөгөөд нийт 300 ширхэг хэвлүүлжээ. Үүнээс 200 нь хар, 100 нь алтан шаргал өнгөтэй аж.

Дуучин Наагий “Хүрээ жазз” төслийг цааш үргэлжлүүлж, дараагийн цомгуудаар Монгол ардын дуунуудыг жазз найруулгаар хүргэхээр ажиллаж байгаагаа онцолсон байна.

Цомгийг Чинзо, Сет Рекордсын худалдааны цэгүүдээр борлуулах бөгөөд арваннэгдүгээр сарын 14-ний 11:00 цагт дуучин Наагий худалдан авагчидтай уулзаж, гарын үсэг зурж, хамт зургаа авахуулах боломжтой юм.

May be an image of record player and text

#Н.Наранбаатар,