Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуульд шинээр тусгагдсан шинэ төрлийн гэмт хэрэг бөгөөд хүний эрх, эрх чөлөө, хувь хүний халдашгүй байдлыг хамгаалах эрх зүйн баталгаа юм. Техник технологийн хөгжил, цахим орчны хэрэглээтэй холбоотойгоор хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэрэг өсжээ.
Тухайлбал Прокурорын байгууллага сүүлийн 3 жилийн байдлаар хууь бусаар мөрдөж мөшгих 16 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хууль
13.12 дугаар зүйл. Хууль бусаар мөрдөж мөшгих
1. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3591
EUR | 3964
CNY | 535.4
RUB | 39.66
JPY | 22.31
KRW | 2.58
