Гэрэл зургийг MPA.mn
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Энэ удаагийн хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргын сонгууль явуулж, намын хорооны удирдлага, бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэх юм.
Одоогийн дарга Х.Нямбаатар тайлангаа цахимаар танилцуулах хүлээлттэй байгаа бол Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва намын хорооны даргад нэр дэвшихээ илэрхийлээд буй.

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр /2026.11.07/ болж, нийслэлийн МАН-ын хорооны даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төлөөлөгчдийн 97.5 хувийн саналаар сонгогдлоо.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Б.Пүрэвдагва намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, гишүүдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх бодлогоо танилцууллаа.
Нийслэлийн 204 хороонд нэгдсэн стандарт, зохион байгуулалт бүхий франчайз тогтолцоог нэвтрүүлж, хороо бүрийн онцлог, иргэдийн хэрэгцээ, тулгамдсан асуудалд тулгуурлан хөгжүүлнэ.
Түүнчлэн намын гишүүнчлэлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах, сургалт, мэдээлэл, үнэлгээ, хариуцлагын стандартыг нэвтрүүлэх, цахим хороог хөгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр гишүүд хаанаас ч намын үйл ажиллагаанд оролцох, санал хүсэлтээ хүргүүлэх боломж бүрдэнэ гэдгийг тодотголоо.

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр /2026.11.07/ Тусгаар тогтнолын ордонд болж байна. 78 мянга гаруй гишүүнийг төлөөлж, 489 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд заалнаас Нийслэлийн Монгол Ардын Намын даргад нэр дэвшигч гараагүй байна.
Ингэснээр нэр дэвшигч Б.Пүрэвдагва танилцуулгаа хийжээ. Тэрбээр "Зөвшилцөл, ойлголцол, итгэлцэл бол бидний ажиллах арга барил, баримтлах зарчим, хамтын ажиллагааны жанжин шугам байх болно" гэж онцолсон аж.
Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурлын явцын талаар мэдээлэл өгч байна.

Гэрэл зургийг MPA.mn
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр /2026.11.07/ Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.

Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдээс шийдвэрлэсний дагуу энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Үүнд:
Нийслэлийн Монгол Ардын Намын 78 мянга гаруй гишүүнийг төлөөлж, 36 дугаар Бага хуралд 489 төлөөлөгч оролцож байна. Нийслэлийн 204 хорооны намын хороо тус бүрээс нэг төлөөлөгчийг бүх гишүүний хурлаар сонгосон.

Төлөөлөгчдийн,
-65.1 хувь нь эрэгтэйчүүд
-34.9 хувь нь эмэгтэйчүүд
-12.2 хувь нь 18-34 хүртэл насны залуучууд
-78.3 хувь нь 35-60 насныхан
-9.4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байна.
Бага хуралд төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 89 настай, хамгийн залуу нь 18 настай байна. Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хуралд намын ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоо, эмэгтэйчүүдийн төлөөлөл сонгогджээ.