Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак 50 сая ринггит буюу 12.3 сая ам.долларын торгуулиа төлсний дараа арваннэгдүгээр сарын 6-нд шоронгоос гарч, үлдсэн ялаа гэрийн хорионд эдлэхээр болжээ.
Түүний улс төрийн нам UMNO торгуулийн мөнгийг олон нийтийн хандивын аянаар бүрдүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Нажиб Разак 2009–2018 онд Малайзын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд төрийн хөрөнгө оруулалтын 1MDB сантай холбоотой авлигын хэрэгт ял шийтгүүлсэн юм.

Түүний нэр 2006 онд Малайзад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн хүрээнд мөн яригдаж байсан. Тухайн үед Нажибын улс төрийн зөвлөхөөр ажиллаж байсан Абдул Разак Багиндатай талийгаач холбоотой байжээ. Харин уг хэрэгт Нажибын хамгаалалтын албанд ажиллаж байсан хоёр цагдаа ял шийтгүүлсэн бол Багинда цагаатгагдсан юм.

Нажиб өөрийгөө уг хэрэгт ямар ч холбоогүй, Ш.Алтантуяаг танихгүй гэж мэдэгдэж ирсэн бөгөөд түүний оролцоо шүүхээр тогтоогдоогүй байна.

Эх сурвалж: Reuters