Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Куба улс даяар цахилгаан тасарч, олон салбарын үйл ажиллагаа зогсоход хүрсэн тухай тус улсын цахилгаан хангамжийн компани мэдээлэв. Төрийн өмчийн “Unión Eléctrica” компанийн мэдээлснээр, Гавана хотын зүүн хэсэгт орших “Антонио Гитерас” дулааны цахилгаан станцад саатал гарч, гэнэт зогссоны улмаас төв  болон зүүн дүүргүүдэд бүхэлдээ цахилгаан тасарсан байна. 

Цахилгаан ийнхүү тасалдсаны улмаас харилцаа холбооны үйлчилгээ ч саатаж,  телевизийн нэвтрүүлэг хүртэл доголдоод буй. 
Цахилгааны станцыг сэргээн засварлахад 3–4 өдөр шаардлагатай бөгөөд энэ хугацаанд усны хэрэглээгээ багасгахыг иргэдэд уриалж байна. 

Куба түүхий нефть, түлшний импортоор цахилгаан станц болон бусад салбаруудаа түлшээр хангаж ирсэн. Гэвч АНУ-ын шахалтаар Кубад нийлүүлэх нефтийн урсгалыг хязгаарласнаас үүдэн эрчим хүчний хямрал даамжирч байна. Цахилгаангүй нөхцөлд  тээвэр, харилцаа холбоо, худалдаа зэрэг үйлчилгээний бусад салбарт ч хүндрэл үргэлжилж буй.
Эрх баригчид түлш, эрчим хүчний хэрэглээг хянах, бусад шатахуунт эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг арга хэмжээ авч  байгаа ч нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр. 

Эх сурвалж: Reuters 

#Куба, #Цахилгаан, #эрчим хүчний хямрал,