Даян аварга Цэрэнгийн охин, Булган аймгийн Сайхан сумын харьяат Ц.Батсүрэн нь Монгол Улсын соёлын биет бус өвийн бүртгэлд багтдаг, уламжлалт гар урлалын “Ай сав” төрлийн өв тээгч юм.

Монгол бөхийн зодог шуудаг урлалын өвийг залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулж, соёлын биет бус өвийг хамгаалах, үндэсний болон олон улсын хэмжээнд сурталчлах үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж байна.

Ц.Батсүрэн ярихдаа, "Аав минь зодог, шуудаг оёдог хүн байсан. Түүний оёсон олон зодог, шуудаг, жанжин малгайг олон бөх өмссөн дөө. Улсын начин Ж.Оргилболд агсан хамгийн анхны зодог, шуудгаа ааваар оёулж өмссөн гэдэг. Мөн Ж.Мөнхбат аварга улаан хүрэн хамбан зодог, шуудаг оёулж байсан. Аавын хийсэн эд зүйлс ямар ч бөхийн биед таарч, эвтэйхэн байсан нь гайхалтай. Аав минь социализмын үед ганцаараа 10 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэн, гэр орноо авч явахын тулд цалингаасаа гадна зодог, шуудаг оёж мөнгө олдог байсан нь түүний хөдөлмөрч, тууштай зан чанарыг илтгэнэ.

Бид арвуулаа зодог, шуудаг оёж сурсан.

Тэр дундаа би монгол гутал хийж сурсандаа баярлаж явдаг. Аав минь намайг гуталчин болгосон юм. Одоо аавынхаа өв тээгч болоод явж байна. Манай удамд өвөө, эмээгийнхээ оёх ур ухааныг өвлөсөн хүүхдүүд хэд хэд байгаа. Миний охин зодог, шуудаг сайхан оёдог.

Ийнхүү Сэрээтэрийн Цэрэн хэмээх Булган аймгийн Сайхан сумын харьяат, үндэсний бөхийн даян аварга маань зодог шуудаг урлах биет бус өвийг 10 хүүхдэдээ зааж сурган өвлүүлжээ. 

 Даян аварга Цэрэнгийн охин Ц.Батсүрэн

Даян аварга Цэрэнгийн охин Ц.Даваажав

Ц.Батсүрэн аймгийн  2025 оны Шилдэг өв тээгч

Даян аварга С.Цэрэн

#Булган, #Даян аваргын охин Ц.Батсүрэн,