Гэрэл зургийг MPA.mn

Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авч, ТӨХК, дараахан нь ТӨҮГ-ын статустай болгож байв. Ингэсний дараа цар тахал залгаж, тэр үеэр “Эрдэнэт үйлдвэр” улс даяар төр, хувийн хэвшил, иргэдийн цахилгаан дулааны хэрэглээний төлбөрийг дааж байв. Түүнээс гадна, өнгөрсөн хугацаанд нөөц нь нэмэгдэж, ажиллах жил нь сунгагдсан. Мөн, жил бүр улсын төсөвт хэдэн их наядаар нь нэмэр болдог саалийн үнээ хэвээр байгаа юм.

Анх 2017 оны хоёрдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Энэ нь товчхондоо, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах тухай тогтоол байв. Ингэснээр, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувь ОХУ-аас худалдаж авсан “Монголын зэс корпорац”-ын мэдэлд 2016 оны зургадугаар сард шилжиж, үүнээс ердөө найман сарын дараа төрийн мэдэлд очих эрх зүй батлагдсан юм. Улмаар, 2019 оны гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаас “…УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, ҮАБЗ-ийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосугай” хэмээх шийдвэрийг гаргасан. Дараа нь, Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болгон өөрчлөн байгуулсан. Сүүлд, 2022 онд Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Зэс, металлын группийн бүрэлдэхүүнд оруулсан. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” корпорацаас худалдаж авсан “Монголын зэс корпорац”-ынхан энэ хооронд зүгээр суугаагүй байна. Тус компаниас “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрд шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол хууль зөрчсөн” гэх гомдлыг шүүхэд гаргасан. Энэ нь 2017 оны арванхоёрдугаар сард Дээд шүүхээр эцэслэгдэж, тэгэхдээ “…“Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилсон шийдвэр нь хууль зөрчсөн” гэж шийдвэрлэсэн. Мөн нэр бүхий дөрвөн хуульч Үндсэн хуулийн Цэцэд 1991 оны нэгдүгээр сарын 4-ний Засгийн газарт эрх олгох тухай БНМАУ-ын Бага хурлын баталсан хуулийг хэрэглэж 2019 оны гуравдугаар сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаас дээрх компаниудад онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулийн зөрчил болох талаар мэдээлэл гаргасан. Үүнийг Цэц 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд хэлэлцээд “…Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн “…Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэснийг уг хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэсэн дүгнэлт гаргасан. Цэц дараа нь 2024 оны арваннэгдүгээр сард уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Ингэснээр Цэцэд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах эрх нээгдсэн. Нөгөөтэйгүүр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авснаас хойш Засгийн газар “Монголын зэс корпорац”-ын хооронд төлдбөр тооцооны асуудлыг шийдэх хэлцэл хийж эхэлсэн. Гэвч өнөөдөр тэр нь дуусаагүй байна. Харин өдгөө тэдний зүгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлаар дахин маргаан үүсгэжээ. Энэ удаад уг 49 хувь өөрсдөд нь гарцаагүй буцах маргааныг эхлүүлсэн бололтой. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголд худалдаж авчирсан гол хүн болох Д.Эрдэнэбилэг ч тун удахгүй Монголдоо буцаж ирэхээр болсон байна. Тэрээр хууль хяналтын байгууллагад дээрх мэт асуудлуудаар шалгагдаж байхдаа 2023 оны өдийд хилээр гарч яваад буцаж ирээгүй байсан юм.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 43 (7785)

#онцолсон, #д.эрдэнэбилэг, #Эрдэнэтийн 49 хувь,