Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-Израил Иран руу довтолсноос үүдэн Ойрхи Дорнодын агаарын орон зайд томоохон хямрал нүүрлээд байна. Мөргөлдөөн өргөжихийн хэрээр Иран, Израил, Ирак, Кувейт, Бахрейн, Катар, Йордан зэрэг улсууд агаарын орон зайгаа бүрэн, эсвэл хэсэгчлэн хаасан байна. Нислэгийн мэдээллийн "FlightAware" компаниас гаргасан мэдээллээр, тус бүс нутгийн гол долоон нисэх буудалд ням гарагийн байдлаар 3400 гаруй нислэг цуцлагдсан бол, довтолгоо эхэлснээс хойш буюу хоёрдугаар сарын 28-наас нийтдээ 19 мянга гаруй нислэг цуцлагджээ.
Бүс нутагт мөргөлдөөн болж, пуужин болон дроны довтолгооны улмаас нислэгийн үед учирч болох эрсдэл эрс нэмэгдсэн, мөн томоохон нисэх буудлуудын заримд нь гэмтэл, саатал гарсантай энэ нь холбоотой. Тухайлбал, Дубайн олон улсын нисэх буудалд пуужингийн довтолгооны улмаас бүтцийн гэмтэл гарч, Кувейтийн олон улсын нисэх буудал, Бахрейны олон улсын нисэх буудал дроны халдлагад өртсөн байна.
Агаарын тээврийн компаниуд хаагдсан болон өндөр эрсдэлтэй агаарын орон зайг тойрсон шинэ чиглэлүүдийг сонгон, нислэгийн хуваарь, маршрутаа өөрчилж байна . Үүнээс үүдэн нислэгийн үргэлжлэх хугацаа 30-90 минутаар нэмэгдэж, шатахууны зарцуулалт болон бусад зардал өсөхөд хүргэж байна.
Эх сурвалж: FlightAware, Asianet News

#нислэг, #Ойрхи Дорнод, #АНУ-Израил Иран,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557