АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй дайн "маш хурдан" дуусна, гэхдээ АНУ бүрмөсөн ялахыг зорьж байгааг онцоллоо. Трамп Бүгд Найрамдах намын бага хурал дээр үг хэлж, хэвлэлийн хурал хийхдээ CBS, NBC, “New York Post” зэрэг хэвлэлд ийнхүү онцоллоо. Тэрбээр Бүгд Найрамдах намын хууль тогтоогчдод хандан АНУ Иранд хорон санаат хүмүүсийг устгах зорилгоор богино хугацаанд цэргийн ажиллагаа явуулж байна гэж тайлбарлажээ. Трамп мөн Ираны дээд удирдагчаар зарласан Можтаба Хаменеигийн талаар сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийллээ.

Үүний зэрэгцээ Израилын цэргийн хүчин өнөөдөр Тегеран руу хоёр дахь цохилтоо өгснөө мэдэгдэв. Өчигдөр тэд Ираны газрын тосны байгууламжуудыг онилон довтолсон юм. Бүс нутагт үүсээд буй зөрчилтэй холбоотойгоор Турк, АНЭУ, Кувейт, Катар улсууд өнөөдөр Ираны пуужингуудыг таслан зогсоож, аюулгүй байдлаа хангаснаа мэдэгдээд буй. Харин Тегеранд Можтаба Хаменеигийн дэмжигчид түүнийг шинэ Дээд удирдагчаар томилогдсоныг тэмдэглэн гудамжинд гарч, баярласнаа илэрхийлсэн бөгөөд томоохон талбай, гол гудамжуудад иргэд, сүсэгтнүүд цуглаж түүний зураг бүхий далбааг өргөн жагссан байна. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Дайн, #иран, #АНУ-Ираны дайн,