Гэрэл зургийг MPA.mn

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жилд 4700 тонн молибдены баяжмал үйлдвэрлэж байна.

Тус үйлдвэр үйлдвэрлэн гаргасан молибдены баяжмалаа Хятад, Солонгос, Bьетнамын зах зээлд томоохон худалдааны компаниудтай байгуулсан гэрээний дагуу нийлүүлдэг.

Монгол Улс нь дэлхийн топ 10 молибдены баяжмал үйлдвэрлэгч орны тоонд багтдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүнийг ил тод, нээлттэй зах зээлийн зарчмаар арилжих боломж улам бүр нэмэгджээ.

Ялангуяа зэсийн баяжмалыг биржээр арилжих төрөл ангилалд нэмсэн нь Засгийн газраас хэрэгжүүлсэн чухал алхмуудын нэг юм. 

2024 оны дөрөвдүгээр сард Монголын хөрөнгийн бирж дээр зэсийн баяжмалын анхны арилжааг “цан” цохиж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ эхлүүлж, 3000 тонн зэсийн баяжмалыг анх удаа биржээр арилжиж байв. Хамгийн сүүлд 2026 оны 2 дугаар сарын 25-нд арилжаагаа хийсэн бол 3 дугаар сарын 20-нд дараагийн арилжаагаа хийхээр төлөвлөөд байна. 

Тэр цагаас өнөөг хүртэл нийт 116 мянган тонн зэсийн баяжмал биржээр худалдахаар 25 удаагийн арилжаа зохион байгуулжээ. Үүнээс 158.2 сая ам.долларын үнэ бүхий 69 мянган тонн баяжмал нийлүүлэх 13 арилжаа амжилттай болж, худалдан авагч талуудад нийлүүлсэн байна. 

Харин худалдан авагч оролцоогүй 11 арилжааны хувьд олон улсын зах зээл дээр зэсийн үнэ буурах үе таарсан нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд худалдан авагчдын оролцоо үнийн хэлбэлзлээс ихээхэн хамаарч байна гэж “Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ-ын ХМОНХА-аас мэдээллээ.

#Эрдэнэт үйлдвэр, #ОРХОН,