АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг хэлэлцээр хийхэд бэлэн гэж мэдэгдсэнийг Тегеран няцаалаа. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи “Тегеран хэзээ ч эвлэрэл хүсээгүй, хэлэлцээр хийхийг ч хүсээгүй" гэж онцлов. Харин Ормузын хоолойгоор хөлөг онгоцуудыг нэвтрүүлэх асуудлаар талуудтай хэлэлцээр хийхэд нээлттэй гэдгээ тэрбээр илэрхийлжээ. Үүний зэрэгцээ АНУ, Израилын довтолгоо үргэлжилсээр байна. Цохилтуудад Тегераны олон байгууламж өртөж, энд тэнд нуранги үүссэн бөгөөд интернэт тасарсан, харилцаа холбооны үйлчилгээ саатсан хэвээр байна.

Өдгөө 17 дахь өдрөө үргэлжилж буй цэргийн ажиллагааны улмаас цөөнгүй хүн амь үрэгдээд байна. Израилын Онцгой байдлын албаны дарга Маген Дэвид Адомын мэдээлснээр, хоёрдугаар сарын 28-нд дайн эхэлснээс хойш тус улсын 15 иргэн амь үрэгдээд байна. Түүнчлэн 69 хүн хөнгөн гэмтэл авсан бөгөөд дайн эхэлснээс хойш гэмтэж, бэртсэн хүний тоо 900 даваад байгааг тэрбээр мэдэгдлээ. Харин Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Израилын цохилт, довтолгооны улмаас амь үрэгсдийн тоо 850-д хүрчээ. Хэдийгээр Израил “Хезболлах” бүлэглэлийн байгууламж, объектуудыг онилон цохилт өгч байна гэж мэдэгдэж буй ч энгийн иргэдийн амь эрсэдсээр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Израил Бейрутын хэд хэдэн дүүргийн иргэдэд нүүн шилжихийг анхааруулсан байна.

Ираны дайн, Ормузын хоолойг хаасантай холбоотойгоор газрын тосны зах зээл тогтворгүй хэвээр байна. Улс орнууд Тегеран болон Вашингтонтой хэлэлцээр хийж, Ормузын хоолойгоор нефть тээвэрэлэх асуудлыг шийдэхээр хичээж буй. Тухайлбал, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Дональд Трамптай утсаар ярилцаж энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд өнөөдөр Канадын Ерөнхий сайдын хамт уулзаж, дахин хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Харин Энэтхэгийн хувьд шууд Тегерантай хэлэлцээр хийжээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Субрахманьям Жайшанкарын Ирантай хийсэн шууд хэлэлцээр үр дүнгээ өгч, бямба гарагт хий тээвэрлэсэн хоёр хөлөг онгоцыг Ормузын хоолойгоор нэвтрүүлэх боломжтой болжээ.

Энэтхэгийн 330 сая гаруй айл ахуйн хэрэглээндээ шингэрүүлсэн хий ашигладаг бөгөөд үүнийхээ 90 хувийг Персийн булангийн орнуудаас авдаг юм. Дайнтай холбоотойгоор хийн нийлүүлэлт тасалдаж, айл өрхүүд, зоогийн газрууд хоолоо хийж чадахгүйд хүрээд байсан юм. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Дайн, #иран, #АНУ-Ираны дайн,