Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Их Британийн зүүн өмнөд хэсэгт орших их сургуулийн оюутнуудын дунд менингит өвчний халдвар гарч хоёр хүн нас бараад байна. Мөн халдварын 20 тохиолдол шинээр бүртгэгдсэн тул дархлаажуулах ажлыг эхлүүлээд байна. Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр, халдвар авсан хүмүүс бүгд залуус байгаа юм. 

Одоогоор батлагдсан есөн тохиолдлын зургаа нь В бүлгийн менингит байгаа бөгөөд нэг нярай хүүхэд ч ийм халдвар авсныг эх сурвалжууд онцолж буй. Эрүүл мэндийн сайд Уэс Стритинг энэхүү дэгдэлтийг маш хурдтай байна гэж мэдэгджээ. 

Их Британи улс 2015 оноос хойш нярай хүүхдүүдэд менингитийн вакциныг хийж эхэлсэн бөгөөд  одоо их сургуульд сурч байгаа оюутнууд вакцинд хамрагдаагүй байх магадлалтай юм. Одоогоор Кентийн их сургуулийн 5000 гаруй оюутныг вакцинд хамруулах санал гаргаад байгаа бөгөөд цаашид нөхцөл байдлыг хянаж, халдварыг хязгаарлах шаардлагатай арга хэмжээг авна гэж холбогдох албаныхан мэдээлжээ. 
Менингит буюу мэнэн нь тархи болон нугасны бүрхүүл хальсны үрэвсэл бөгөөд бактери, вирус, эсвэл мөөгөнцрөөр үүсгэгддэг, маш хурдан хүндэрдэг, амь насанд аюултай халдварт өвчин юм. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Их Британи, #Менингит,