Газрын тосны тээврийн гол зам болох Ормузын хоолой нээлттэй, гэвч дайсантай холбоотой хөлөг онгоцуудыг нэвтрүүлэхгүй гэдгээ НҮБ-ын Далайн агентлагт Ираныгтөлөөлж суугаа Али Мусави мэдэгдлээ.
Энэ мэдэгдлийн өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэрэв хоолойг 48 цагийн дотор бүрэн нээхгүй бол Ираны цахилгаан станцуудад цохилт өгнө гэдгээ илэрхийлсэн юм.
АНУ болон Израилын Иранд явуулж буй цэргийн ажиллагааны улмаас Тегеран дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн тавны нэг орчим нь дамждаг тус хоолойгоор хөлөг онгоц нэвтрүүлэхээ бараг зогсоод байгаа бөгөөд энэ нь дэлхийн эрчим хүчний зах зээлд хямрал дагуулж байна.
Иранаас Их Британид суугаа Элчин сайдын албыг давхар хашдаг Мусави “Тегеран Олон улсын далайн байгууллагатай хамтран Персийн булан дахь далайн аюулгүй байдлыг хангах, далайчдыг хамгаалах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана” гэв. Мөн тэрээр Ираны дайснуудад хамааралгүй хөлөг онгоцууд Тегераны аюулгүй байдлын зохицуулалтад нийцсэн бол хоолойгоор дамжин өнгөрөх боломжтойг нэмж дурдлаа.
"Иран улс дипломат харилцааг нэн тэргүүнд тавьсаар байна. Тиймээс түрэмгийллийг бүрэн зогсоох, харилцан итгэлцэл бий болгох нь хамгийн чухал" гэж Мусави онцолж буй.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557