Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Кубын эрчим хүчний дэд бүтэц өнгөрсөн долоо хоногт доголдож, орон даяар цахилгааны хангамж зогсоод байсан юм. Тэгвэл цахилгааны сүлжээг хэсэгчлэн сэргээж, нийслэл Хавана хотын тал орчим хувь гэрэл, цахилгаантай болсон байна. 

Ням гарагийн үдээс хойш гэхэд хотын 500 мянга орчим өрх, аж ахуйн нэгж болон 43 эмнэлгийг эрчим хүчний сүлжээнд буцаан холбосон гэж оператор компани мэдэгдэв. Мөн тус улсын хамгийн том газрын тосны станцыг ажиллуулж эхлэхээр бэлдэж байгаа бөгөөд энэ нь эрчим хүчний үйлдвэрлэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ гэж онцолж байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа Куба руу газрын тос нийлүүлэхийг хориглох арга хэмжээ авч эхэлсэн юм. Венесуэл нь Кубын ойрын холбоотон бөгөөд өмнө нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тос нийлүүлдэг байв. Түүнчлэн Трамп бусад улс орнуудыг Кубад тос худалдвал тарифын шийтгэл ногдуулна гэж мэдэгдэж буй. 

Эдгээр нөхцөл байдлаас үүдэн угаас хямраад байсан Кубын эрчим хүчний салбар улам ч дордож, цахилгаан тасрах нь олшрон, бараг хэвийн үзэгдэл болоод байгаа юм. Үүний зэрэгцээ орон даяар дизель түлшний хомсдол их байгаа тул эрчим хүчний сүлжээний хүчин чадлын зөвхөн багахан хэсгийг л ашиглах боломжтой байгааг албаныхан анхааруулж байна. Тиймээс Хаванагаас бусад муж, бүсэд цахилгааны хангамж ойрын хугацаанд тасалдсаар байх бололтой. 

Эх сурвалж: Reuters 

#Куба, #Хаванад,