Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.03.25) боллоо. Хуралдааны эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газраас олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан яамд, төрийн байгууллагуудад өгсөн үүрэг, чиглэлийг танилцууллаа.Тухайлбал, Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй мөргөлдөөнтэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэж, зам, тээврийн салбар, ялангуяа иргэний нисэх, төмөр зам, автотээврийн салбарт шатахууны нөөцийг бүрдүүлж, тасалдал үүсгэхгүй байх чиглэлд онцгойлон анхаарч ажиллахыг харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

Олон улсын нөхцөл байдлын Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв тооцоолж, харьяа байгууллагууд төсөв, санхүүгийн хэмнэлтийн горимд шилжин ажиллах, дотоод албан томилолт болон сургалтын зардлыг түр хугацаанд танах, нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшууллыг зогсоох, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бууруулах замаар болзошгүй эрсдэлд бэлэн байдлыг хангаж ажиллахыг чиглэл болголоо.Ялангуяа агаарын тээврийн салбарт түлшний нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж, “МИАТ” ТӨХК-ийн одоогийн болон цаашдын түлшний хэрэгцээ, нөөцийн төлөвлөгөөг танилцуулж, зохих арга хэмжээ авахыг үүрэг болгов.
Шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан авто болон төмөр замын эвдрэл, гэмтлээс урьдчилан сэргийлж, зорчигч, ачаа тээврийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох нэгжүүдэд үүрэг чиглэл өгөв.Хуралдаанаар салбарын сайд УИХ-ын дарга Н.Учралын БНХАУ-д хийсэн албан айлчлалын үр дүнг танилцуулж, айлчлалын хүрээнд төмөр замын транзит ачаа тээврийн асуудлаар Хятадын талтай хийсэн уулзалтын талаарх мэдээллийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэнд танилцууллаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай шатахуун, түлшний хангамжийг БНХАУ-ын талаас шийдвэрлэхээр тохиролцсоныг "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргалд хэллээ.Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас ирэх сард Монгол Улсын нисэхийн салбарт хийх аудитын шалгалттай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газарт өгсөн үүрэг даалгавар, түүний хэрэгжилттэй сайд биечлэн танилцахаа ИНЕГ-т мэдэгдэв.Шуурхай хуралдаанд харьяа байгууллагын удирдлагууд 98 хувийн ирцтэй оролцож, салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу хэрэгжиж байгааг танилцуулан, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцүүллээ.Одоогоор салбар тус бүрт үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас Авто замын сангийн орлогын төлөвлөгөөний хэрэгжилт 20 хувьтай байгаа бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтээс 2 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.
Говийн бүсэд төлөвлөсөн байршлуудад төлбөр авах цэгүүдийг шинээр байршуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг танилцууллаа.”МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд оны эхнээс хойш 914 нислэг үйлдэж, 252 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2-3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин олон улсын нөхцөл байдлаас үүдэн сүүлийн хоёр сард ачаа тээврийн хэмжээ буурсан үзүүлэлттэй байна. Франкфурт, Нарита, Хонконг чиглэлийн транзит зорчигчдын тоо өсөх хандлагатай байгааг хэллээ.Мөн “МИАТ” компани “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-д өгөх 2025 оны олон улсын нислэгийн буулт, хөөрөлтийн хураамжийн тооцоог бүрэн барагдуулсан байна.

Гэсэн хэдий ч олон улсын зах зээлд шатахууны үнэ, онгоцны түрээс, зарим татвар нэмэгдэж байгаа нь тийзийн үнэд нөлөөлөх эрсдэлтэй байгааг мэдээлэв.”Монголын төмөр зам” ТӨХК ачаа тээврийн төлөвлөгөөний гүйцэтгэл 3.1 сая тонн буюу 80.8 хувьтай байна. Он гарсаар “Чайна Энержи” компанийн 1.6 сая тонн ачааг тээвэрлээд байна. Мөн энэ сарын 15-наас Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын дээд бүтцийн угсралтын ажил эхэлснийг мэдээлэв.”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьд хил холболтын бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилгын ажлын талбайд 316 инженер техникийн ажилтан, 179 техник хэрэгсэл ажиллаж байна.
Бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгааг дуулгав.Хуралдааны төгсгөлд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулсан ажлууд, тулгамдсан асуудлуудыг нэгтгэн дүгнэж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар холбогдох үүрэг, чиглэл өглөө.Мөн Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд албан бичгийн шийдвэрлэлтийг шуурхай болгох, ажлын хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилгоор яамны газар, хэлтсийн удирдлага, албан хаагчдыг хамтын ажиллагаагаа сайжруулж, ирсэн албан бичигт цаг хугацаанд нь хариу өгөх нэгдсэн бодлоготой ажиллахыг сануулав.