Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Умард Солонгост айлчилж байна. Түүнийг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Пхеньян хотод лхагва гарагт албан ёсоор хүлээн авчээ.
Ерөнхийлөгч А.Лукашенко болон төлөөлөгчдийг Пхеньяны нисэх онгоцны буудалд ёслолын буудлага, армийн хүндэт харуулын жагсаалаар угтан авсан байна. Айлчлалын эхний өдөр Лукашенко Хойд Солонгосын удирдагчдыг бунхалсан Кымсусаны цогцолборт зочилж, хүндэтгэл үзүүлээд буй. Ингэхдээ тэрбээр өөрийнхөө болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины нэрийн өмнөөс илгээсэн баглаа цэцгийг өргөжээ.
Хоёр улсын удирдагчдын хооронд өрнөсөн албан ёсны хэлэлцээний дэлгэрэнгүй агуулга одоогоор хараахан тодорхой болоогүй байгаа юм. Гэсэн ч энэхүү айлчлал нь Орос, Хойд Солонгос, Беларусийн гурван талт хамтын ажиллагаа бэхжиж буйн илрэл гэж ажиглагчид тодорхойлж байна.
Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Эх сурвалж: Reuters

#Беларусийн Ерөнхийлөгч БНАСАУ-д айлчилж байна,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3558