Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

“Их долоо” буюу Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар, мөн  Европын холбооны төлөөлөгчдийг оролцуулсан уулзалт Францад эхэллээ. 
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалт Ойрхи Дорнод, Украинд дайн болж, дэлхийн эрчим хүчний зах зээл хямарч эхэлсэн эгзэгтэй үед болж буйгаараа онцлог юм. Тиймээс ч эдгээр асуудлыг тайван замаар, дипломат аргаар шийдвэрлэх, мөн эдгээр асуудлаар АНУ ямар бодлого баримталж байгааг голчлон хэлэлцэх бололтой. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио маргааш болох уулзалтад оролцох бөгөөд холбоотнууд түүнээс АНУ болон Израилын Иран дахь цэргийн ажиллагааны зорилго, мөн мөргөлдөөнийг дуусгах дипломат гарц байгаа, эсэх талаар тодорхой мэдээлэл авахаар хүлээж байна.

Мөн дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг дамждаг, одоогоор Иран улс хаагаад байгаа Ормузын хоолойн асуудлыг ч хэлэлцэх юм. Мөн Ойрхи Дорнодын асуудлаас болж зогсонги байдалд ороод байгаа Украйны энхийн хэлэлцээг урагшлуулах талаар тэд санал солилцох төлөвтэй. 
Уулзалтад Бразил, Энэтхэг, Өмнөд Солонгос болон Саудын Арабын төлөөлөгчид ажиглагчаар оролцож байна.

Ирэх зургаадугаар сард болох “Их долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаас өмнө талууд үүсээд буй нөхцөл байдал, олон талт үзлийн хямралыг шийдвэрлэхэд анхаарч байгааг ажиглагчид онцолж байна. 

Эх сурвалж: Reuters

#Их долоо,