Одоо дөрөв дэх жилдээ үргэлжилж буй Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээ зогсонги байдалд ороод буй энэ үед Москва Киев рүү өргөн фронтоор довтолсоор байна. Довтолгооны гол бай нь Украины зүүн хэсгийн Донецк мужийн Славянск, Краматорск, Константиновка, Покровск гэсэн стратегийн хотууд болж байна.  

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-д төвтэй Дайны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, Орос улс өнгөрсөн долоо хоногт уг бүсийн тулгуур цэг болох Славянск хотоос зүүн хойд зүгт дайралт хийж, өмнөд хэсэгт орших Покровск, Константиновка хотуудын ойролцоо жижиг хэмжээний цохилтууд өгч, илүү өргөн хүрээтэй довтолгоо хийх нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн байна. 
Нөгөө талаас, Киев Оросын газрын тосны агуулах, зэвсгийн үйлдвэр зэрэг стратегийн байгууламжуудыг онилон алсын зайн цохилт өгсөөр байгаа юм. 

Үүний зэрэгцээ Иранд дайн эхэлснээр АНУ зэвсэг, техник болон дипломат нөөцөө Ойрхи Дорнод руу чиглүүлж байгаа нь Украинд сөргөөр нөлөөлж байна. Үүнээс гадна дэлхийн эрчим хүчний зах зээлд үүсээд буй нөхцөл байдлын улмаас газрын тосны үнэ өссөн  нь ОХУ-ын дайны зардлыг санхүүжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлж байгааг ажиглагчид онцолж байна. 

Эх сурвалж: Reuters 

#ОРос, #УКраин,