Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Украины зүүн хэсгийн Краматорск хотод ням гарагт Оросын цэргүүд цохилт өгсөний улмаас гурван хүн амиа алдаж, 13 хүн шархадсан тухай тус улсын цагдаагийн газраас мэдээллээ. Украины Үндэсний цагдаагийн газрын албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, амь үрэгдэгсдийн дунд 13 настай хүү ч байсан аж. Оросын зэвсэгт хүчин энэ халдлагыг үйлдэхдээ чиглүүлэгчтэй агаарын бөмбөг ашигласан байна.

Дөрвөн жилийн турш үргэлжилж буй дайны байнгын бай байсааар ирсэн Краматорск хотоос гадна хөрш зэргэлдээх Олексиево-Дружковка суурин болон хойд зүгт орших Словианск хотуудыг мөн оросууд бөмбөгдсөн байна.

Краматорск болон Словианск нь Донецк мужийг бүрэн эзлэх зорилготой Оросын  давшилтын замд орших "цайз бүс" хэмээн нэрлэгддэг, стратегийн өндөр ач холбогдолтой, хамгаалалт сайтай хот юм. 

Эх сурвалж: Reuters 

#УКраин,