Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын хиймэл оюуны "Антропик" компани Хятадын технологийн аварга "Алибаба" компанийг өөрийн Claude хиймэл оюуны загварын боломжийг хууль бусаар хуулбарлахыг оролдсон гэж буруутгажээ.

"Антропик"-ийн мэдээлснээр  "Алибаба"-тай холбоотой этгээдүүд 25 мянга орчим хуурамч хэрэглэгчийн бүртгэл үүсгэн, энэ оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын эхэн хүртэл Claude хиймэл оюунтай 28.8 сая гаруй удаа харилцсан байна. Ингэснээр Claude-ын код бичих, нарийн түвшний дүн шинжилгээ хийх зэрэг боломжийг судалж, өөрсдийн хиймэл оюуны загварыг сургахад ашиглахыг зорьсон гэж тус компани үзэж байгаа юм.

"Антропик" энэхүү үйлдлийг өөрийн түүхэн дэх хиймэл оюуны загварыг хуулбарлах хамгийн том оролдлого гэж тодорхойлж, АНУ-ын хууль тогтоогчдыг хиймэл оюуны технологийг хамгаалах арга хэмжээг чангатгахыг уриалжээ.

Харин "Алибаба" энэ асуудалд одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна. Энэхүү хэрэг нь АНУ, БНХАУ-ын хооронд хиймэл оюуны технологийн өрсөлдөөн болон оюуны өмчийн хамгаалалттай холбоотой маргааныг улам хурцатгаж буй хэрэг явдал гэж ажиглагчид үзэж байна.

#"Антропик" компани, #"Алибаба" компани,