Хилийн Цэргийн дуу бүжгийн чуулгын Гоцлол хөгжимчин МУСТА Лимбэч С.Мөнх-Эрдэнэ гоцлол хөгжимчин Б.Төгөлдөр нарын хамтарсан  "Two Nomadic”  уран бүтээлийн тоглолт 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар театрт  боллоо.

Тоглолтонд ХЦДБЧ-ын  нийт уран бүтээлчид оролцсон бөгөөд уран бүтээлийн тоглолтоо хийж байгаа хөгжимчин С.Мөнх-Эрдэнэ Б.Төгөлдөр нарыг ардын хөгжмийн урлагийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буйг нь үнэлэн ХХЕГ-аас  Хилчний алдар-2  ХЦДБЧ-ын Хүндэт тэмдгээр шагнаж урамшуулав. 

Тоглолтыг Урлагийн сургуулийн эрдэмтэн багш, оюутан сурагчид болон урлагт хайртай залуучууд  үзэж лимбэ, морин хуур хөгжмийн аялгуугаар сонороо мялааж нэгэн үдшийг өнгөрүүллээ.

#"Two Nomadic” уран бүтээлийн тоглолт,