Улсын хэмжээнд өнөөдөр /2026.03.31/ байдлаар Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Хэрлэн, Галшар, Баян-Овоо, Дадал, Булган аймгийн Сэлэнгэ, Архангай аймгийн Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Халхгол, Хөвсгөл аймгийн Түнэл, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түмэнцогт сум буюу 8 аймгийн 14 суманд 14 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ой, хээрийн нийт 21.175 га талбай өртсөн бөгөөд ой, хээрийн түймрийн аюулаас 4 гэр, 2 өвөлжөөг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллагын алба хаагчид болон орон нутгийн нийт 677 хүн, 94 автомашинтайгаар ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар:
Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал 3 дугаар багт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллан 15:16 цагт түймрийг цурамд оруулж, 19:40 цагт бүрэн унтрааж тус сумын ИТХ-ын даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 50 га талбай өртсөн.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Тахилгат тосгон "Хутаг-Уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 16:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь 42 дугаар алба хаагчид, Хэрлэн сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллан 17:10 цагт түймрийг цурамд оруулж, 19:50 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 4.5 га талбай өртсөн.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар 3 дугаар баг "Үнэгт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026.03.30-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид, Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан, нутгийн иргэд, Дорнод аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж 2026.03.31-ний өдрийн 03:00 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар: түймрийн Урт 35 км, Өргөн 4 км, нийт 14000 га талбай өртсөн.
Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ой, хээрийн гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна.

#ой хээрийн түймэр, #Сэрэмжлүүлэг,