Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Үндэсний агаарын тээвэр, сансрын агентлаг буюу НАСА сүүлийн 53 жилийн хугацаанд анх удаа сар руу хүн илгээх “Артемис II” даалгавраа эхлүүлэхээр бэлдэж байна. Энэхүү нислэг нь сансар судлалын салбарт Хятад улстай өрсөлдөж буй АНУ-ын хувьд тэргүүлэгч байр сууриа дахин бататгах чухал сорилт болох юм. Гурван америк, нэг канад буюу нийт дөрвөн нисэгч маргааш НАСА-гийн “Орион”  капсул болон пуужингийн тусламжтайгаар хөөрч, сарыг тойроод 10 хоногийн дараа  эх дэлхийдээ эргэн ирэх юм. 

“Артемис” нь 2012 оноос хойш нийт 93 тэрбум ам.долларын өртгөөр хэрэгжиж буй АНУ-ын сансрын хамгийн том төсөл бөгөөд 2028 он гэхэд сарны өмнөд туйлд хүн буулгах ирээдүйн зорилгын эхлэл юм. Даалгаврын багийн бүрэлдэхүүнд НАСА-гийн нисэгчид болох Кристина Кох, Виктор Гловер, Рид Уайзман болон Канадын сансрын агентлагийн нисэгч Жереми Хансен нар багтсан байна. Тэр дундаа Ж.Хансен нь сар руу ниссэн анхны канад хүн болох аж. 

НАСА энэхүү хөтөлбөртөө “Boeing”, “Lockheed Martin”, “SpaceX” болон “Blue Origin” зэрэг хувийн хэвшлийн томоохон компаниудтай нягт хамтран ажиллаж байгаа юм. Хэрэв цаг агаарын нөхцөл байдал таатай, техникийн бэлтгэл бүрэн хангагдвал пуужинг дөрөвдүгээр сарын 1-ээс 6-ны хооронд хөөргөхөөр төлөвлөөд байна. Үүний дараа 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Артемис III” даалгавраар Элон Маскийн “SpaceX” болон Жефф Безосын “Blue Origin” компаниудын бүтээсэн саран дээр буугч төхөөрөмжүүдийг турших бол 2028 оны “Артемис IV” даалгавраар хүн төрөлхтөн дахин саран дээр хөл тавих юм.
Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #наса, #Сар,