Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний бүтээгдэхүүн, тэр дундаа  газрын тосны үнэ огцом өсөж байгаатай холбогдуулан Украины зарим холбоотон Оросын газрын тосны салбарт чиглэсэн алсын зайн цохилтоо цөөлөх "дохио"-г Киевт ирүүлсэн талаар Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ. Тэрбээр хэрэв Орос улс Украины эрчим хүчний систем рүү хийх халдлагаа зогсоовол Киев хариу арга хэмжээ авахад бэлэн байгааг дурдаад, Улаан өндөгний баярын үеэр гал зогсоох саналыг хэлэлцэхэд нээлттэй байгаагаа уламжилсан байна.

АНУ, Израил болон Ираны хооронд өрнөж буй дайн нь олон улсын газрын тос, хий болон боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулж буй энэ үед АНУ-ын албан тушаалтнууд Оросын эрчим хүчний салбарт өгөх цохилтоо зөөлрүүлэх хүсэлтийг Украины талд уламжилсан гэнэ. Нөгөө талаас, Орос Украины дэд бүтэц рүү чиглэн довтолсоор байгаа нь Киевийг эрчим хүчний хомсдолд оруулж, нөөц эх үүсвэр хайхад хүргээд байгаа юм. Тиймээс ч Ерөнхийлөгч В.Зеленский Ойрхи Дорнодод хийсэн дөрөв хоногийн айлчлалынхаа хүрээнд тус бүсийн орнуудаас эрчим хүчний дэмжлэг авахаар тохиролцсон байна.

В.Зеленский айлчлалынхаа үеэр Саудын Араб болон Катар улстай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрийн дагуу Украины зэвсэгт хүчин болон эдийн засгийн гол тулгуур болох хөдөө аж ахуйн салбарт нэн шаардлагатай байгаа дизель түлшийг нэг жилийн хугацаанд тэд тогтвортой нийлүүлэхээр болжээ. 

Эх сурвалж: Reuters 

#В.Зеленский,