Гэрэл зургийг MPA.mn
Орон нутагт харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн оролцоог дэмжих зорилгоор “Брайл цонх” хөтөлбөрийг Баянхонгор аймаг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Кампус Крусэйд фор Крайст байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл 2011 оноос үйл ажиллагаа явуулж буй. Салбар зөвлөлд аймгийн хэмжээнд 400 гаруй иргэн, үүнээс Баянхонгор суманд 160 гаруй иргэд байдаг байна.
Баянхонгор аймаг 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд 5 зорилт бүхий 34 бүлэг ажлыг хийхээр төлөвлөсний нэг бол "Брайл цонх" хөтөлбөр хэрэгжүүлэх ажил юм.
Хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн харааны бэрхшээлтэй иргэд брайл үсгээ сурснаар нийгмийн оролцоо идэвхжих, мэдээлэлд тэгш хүртээмжтэй оролцох, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох боломж нэмэгдэнэ. Мөн өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж, бие даан суралцах боломж бүрдэж, ном, гарын авлага, мэдээллийг судлах боломжтой болж өөрийгөө хөгжүүлэх суурь чадварыг эзэмших олон эерэг үр дагавартай.
Энэхүү хөтөлбөр нь зөвхөн нэг удаагийн ажил биш, хүртээмжтэй нийгмийг бүтээх, хүн бүр тэгш боломж эдлэх үндэс суурийг бэхжүүлэх чухал алхам болж буйг салбар зөвлөлийнхөн тодотгов.
Брайл үсгээр дамжуулан мэдлэг, мэдээлэлд хүрэх гарцыг нээж өгч буй нь харааны бэрхшээлтэй иргэдийн бие даасан байдал, амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.

#БАЯНХОНГОР, #брайл,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3562