Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цэндийн Идэрбат салбарын анхны томилолтоо Дархан-уул аймгаас эхлүүллээ. 

Хаврын тариалалтын бэлтгэл, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. Тариаланчид улаан буудайн урамшууллын үлдэгдэл, хөнгөлөлттэй түлшний хүртээмж, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах шаардлагатай талаар хэллээ.

Ц.Идэрбат сайд асуудлыг шийдвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахаа илэрхийлэв. 

2026 онд улсын хэмжээнд 633 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. 

Шаардлагатай үр, бордоо, ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтийг үе шаттай хангаж байна. Хаврын тариалалтад зориулж 10 мянган тонн шатахууныг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлэх зохицуулалт хийж, эхний ээлжийн нийлүүлэлт эхэлжээ.

Гол зорилго нь хаврын ажлыг саадгүй явуулж, намрын ургацын суурийг эртнээс найдвартай тавих юм.

Хаврын нэг өдөр бол намрын ургацын үнэ цэнтэй хугацаа учраас бэлтгэл, нийлүүлэлт, шийдвэр гурвын уялдаа энэ жил онцгой чухал байна гэж үзэж байна.

#ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат,