Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

БНАСАУ Ардын их хурлаараа Өмнөд Солонгосыг дайсагнагч улс гэж тодорхойлж, одоо ч энэ байр сууриа хадгалсаар байгаагаа  илэрхийллээ. 

2026 оны нэгдүгээр сард Өмнөд Солонгосын талаас хөөргөсөн дрон Хойд Солонгосын агаарын хилээр нэвтэрч, Кэсон хотын орчимд унаснаар хоёр улсын харилцаа хурцдаад байгаа юм. Пхеньяны зүгээс уг дроны санах ойн картаас уран олборлох үйлдвэр болон цэргийн стратегийн байгууламжуудын зураг олсон гэдгээ мэдэгдэж, уг дроныг тагнуулын зорилгоор ашигласан гэж Сөүлийг  буруутгасан юм. Уг үйл явдлын дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мун дроны нислэгээс үүдсэн хурцадмал байдалд харамсаж буйгаа илэрхийлж, тагнуулын ажилтнуудыг баривчлан шалгаж эхэлсэн байна. 

Тэгвэл БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас Өмнөд Солонгосыг дайсагнагч улс хэвээр байгааг сануулж, Сөүлийн эвлэрэх, харилцаагаа зөөлрүүлэх оролдлогыг эрс няцаасан мэдэгдэл хийлээ. Тодруулбал, тус яамны дэд сайд Жан Күм Чол Сөүлийн эрх баригчдыг хоёр улс эвлэрнэ гэх бүтэшгүй зүйлийг мөрөөдөж байна шүүмжилжээ. 
Тэрбээр “БНСУ бол БНАСАУ-ын хувьд хамгийн заналт дайсан бөгөөд энэ байр суурь ямар ч үг, үйлдлээр өөрчлөгдөхгүй” гэж мэдэгдлээ. 

Эх сурвалж: Reuters 

#бнасау,