Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ирантай зургаан долоо хоногийн турш хийсэн дайнд ялсан гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарлав. Гэвч бодит байдал дээр Ормузын хоолойн тээврийг хянах гол хүчин нь Иран хэвээр байгааг ажиглагчид онцолж байна. Мөн цэргийн ажиллагааны дүнд АНУ болон Израил Ираны дэд бүтэц, иргэний байгууламжийг онилсон бөгөөд харин зөрчлийн гол бай болсон цөмийн хөтөлбөр, пуужингийн үйлдвэрлэлийг устгаж чадаагүй нь Трампын стратегийн гол алдаа гэж шинжээчид үзэж байгаа юм. Түүнчлэн Ираны холбоотон зэвсэгт бүлэглэлүүдээс илүү бүсийн улс орнууд илүү хохирол хүлээсээр байна.
Үүний зэрэгцээ Иран олон улсын усан зам болох Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцуудаас аюулгүй байдлын хураамж авах санал гаргаж байгаа нь дэлхийн эдийн засагт шинэ төрлийн дарамт үүсгэж магадгүй болоод байна.
Талууд ирэх бямба гарагт Пакистаны зуучлалаар Исламабад хотод хэлэлцээ хийж, цаашдын төлөвлөгөөг гаргах юм. Иран улсын зүгээс олон улсын хориг арга хэмжээг цуцлах, уран баяжуулах эрхийг нь хүлээн зөвшөөрөх, дайны хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг хатуу нөхцөлүүдийг тавихаар зэхэж байгаа аж. Нөгөө талаас АНУ Тегеран цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах ёстой гэсэн шаардлага тавьж байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Трамп, #ираны дайн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3563