Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон санхүүч Жеффри Эпштейнтэй ямар нэгэн холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мелания болон Дональд Трамп нарыг Жеффри Эпштейн анх хооронд нь танилцуулсан гэсэн цуурхлыг тэрбээр худал хэмээн няцааж, Конгресст хандан Эпштейний хохирогчдод зориулсан олон нийтийн нээлттэй сонсгол зохион байгуулахыг уриаллаа.
Мелания Трамп мэдэгдэлдээ Жеффри Эпштейн болон түүний туслах Гислейн Максвелл нартай хэзээ ч найз нөхдийн холбоотой байгаагүй, харин 1998 онд Нью-Йорк хотод болсон нэгэн үдэшлэгийн үеэр Дональд Трамптай санамсаргүй байдлаар танилцсан гэдгээ онцолжээ. Тэрбээр 2002 онд Максвелл руу бичсэн и-мэйлээ ердийн, эелдэг харилцааны илэрхийлэл байсан хэмээн тайлбарласан байна.
Ерөнхийлөгч Трамп сүүлийн үед Ирантай хийж буй дайнд гол анхаарлаа хандуулж, Эпштейний хэргийг мартахыг уриалж байгаа ч Мелания Трамп ийнхүү бие даан мэдэгдэл хийлээ. Ташрамд, “Reuters” агентлагийн хийсэн судалгаанд онцолсноор, америкчуудын 75 хувь нь холбооны Засгийн газар Эпштейний үйлчлүүлэгчдийн талаарх мэдээллийг нуун дарагдуулж байна гэж үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3563