Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс пүрэв гарагт танилцуулсан мэдээллээр, тус улсад төрөлтийн түвшин өнгөрсөн онд түүхэн доод хэмжээнд хүрчээ. Ерөөс сүүлийн хорин жилийн турш энэ үзүүлэлт буурсаар ирсэн бөгөөд 2007 оноос хойш бараг 23 хувиар унасан байна. 

Тодруулбал, өнгөрсөн 2025 онд АНУ-д мэндэлсэн хүүхдийн тоо өмнөх оноос нэг хувиар буурч 3.6 саяд хүрсэн бол 15-44 насны 1,000 эмэгтэй тутамд ногдох төрөлтийн ерөнхий коэффициент мөн нэг хувиар буурч 53.1 болжээ. Сүүлийн арван жилийн үзүүлэлтээс харвал, АНУ-д  30-40 гаруй насны эмэгтэйчүүдийн төрөлт бага зэрэг нэмэгдсэн байна. Гэвч 30-аас доош насны эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь эрс цөөрсөөр байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн онд 25-29 насны эмэгтэйчүүдийн төрөлт 4.4 хувиар, өсвөр насныхны төрөлт 7-11 хувиар тус тус буурч, түүхэн доод хэмжээндээ хүрсэн байна. 

Тус улсын Уэллесли коллежийн эдийн засгийн профессор Филип Левиний тайлбарласнаар,  нийгмийн өөрчлөлт, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага үүнд нөлөөлж байна. Залуу эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхийн оронд ажил хөдөлмөр эрхлэх, карьераа ахиулах, сурч боловсрох, аялах зэргийг сонгох нь нэмэгдсээр байгаа юм. Мөн хүүхэд өсгөх зардал өндөр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж дэлхийн улс орнуудад тэгш бус байгаагаас зөвхөн АНУ-д биш, өөр олон оронд төрөлт буурч байна. 

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #Төрөлт,